Халуун тогоонд түлэгдэж амиа алдах явдал тасрахгүй байна

2015 оны 11 сарын 17

Халуун тогооноос болж хүүхэд түлэгдэж амиа алдах явдал тасрахгүй байна. Тухайлбал, Хэнтий аймгийн Хэрлэн сумын гурван настай охин гэртээ тогоотой хоолонд унаж түлэгджээ. Улмаар биеийн 50-60 хувь нь түлэгдэлт гэсэн оноштой Гэмтэл, согог судлалын Үндэсний Төвийн Түлэнхийн тасагт эмчлүүлж байгаад нас барсан хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.

Тэгвэл өнгөрсөн ням гаригт Сонгинохайрхан дүүргийн 22-р хороо, ГССҮТ-д түлэгдсэн хүүхэд хүргэгдэж ирэн эмчлүүлж байгаад нас барсан гэх мэдээлэл байна. Тодруулбал 1.2 настай А гэх хүүхэд 11-р сарын 14-нд данхтай халуун цай татсаны улмаас толгой, нуруу, хоёр гар нь түлэгдэж, 37 хувийн түлэгдэлттэй тус төвийн эрчимт эмчилгээний тасагт эмчлэгдэж байгаад нас барсныг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж буй юм.

Г.ТУУЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна