Их мастер Б.Гүндаваа "Мальта Опен"-д оролцож байна

2015 оны 11 сарын 17

Мальта улсад болж буй шатрын Олон улсын нээлттэй тэмцээнд их мастер Б.Гүндаваа оролцож байна. Энэ сарын 21-ний өдрийг хүртэл үргэлжлэх "Мальта Опен" тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар манай улсын хүргэн, Мальта улсын иргэн Псалиа Кларанс ажиллаж байгаа бол тэмцээний орлогч шүүгчээр Олон улсын шатрын холбооны шүүгч Ж.Мөнхбаяр томилогджээ.

Их мастер Б.Гүндаваа "Мальта Опен-2014" тэмцээнд түрүүлж байсан бөгөөд оюуны спортыг дээдлэгч "Шунхлай" групп түүний байнгын ивээн тэтгэгчээр ажиллаж байна. 

 

Ч.БОЛОР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна