Гудамж талбайн гарцыг чөлөөлж байна

2015 оны 11 сарын 17

Нийслэлийн нийтийн эзэмшлийн гудамж талбайн орц гарцыг чөлөөлөх ажил хийгдэж байна. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 8, 9 дүгээр хороонд зөвшөөрөлгүй баригдсан буюу иргэд дур мэдэн сунгасан хашааг буулгаж байгаа юм. Учир нь, онцгой үед зорчих шаардлагатай түргэн тусламжийн машин, онцгой байдлын машин орж, гарах гарцыг хаасан гэв.  Тус дүүргийн хэмжээнд нийт зургаан газарт чөлөөлөх ажлыг хийх юм.

Г.ТУУЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна