Дэлхий ертөнц Парисыг хэрхэн дэмжиж байна вэ?

Хуучирсан мэдээ: 2015.11.17-нд нийтлэгдсэн

Дэлхий ертөнц Парисыг хэрхэн дэмжиж байна вэ?

#JeSuisParis: Парис дэлхийг нэгтгэв

 

Энэтхэг, Солонгос, Орос, Гүрж, Казахстан, Бразили, АНУ, Канад, Мексик… Аллага болсон шөнөөс эхлээд олон орон дахь Францын Элчин сайдын яамны байрны өмнө хүмүүс цугларан зул асааж, цэцэг өргөж эмгэнлээ илэрхийлж байлаа. Франц руу сэтгэлийн халуун үгтэй илгээлтүүд “цуврав”.  Дараа нь нэгэн эгшинд дэлхийн нийслэлүүд, том хотууд Францын төрийн далбааны өнгөөр гэрэлтэн эв санаа, эмгэнэлээ илэрхийлсэн юм.  Олон нийтийн сүлжээнийхэн ч эмгэнлээ илэрхийлсээр. Монголын олон хэрэглэгч нүүр номын хуудсаа францын далбааны өнгөөр чимсэн байв. Олон цуутнууд Фейсбук дахь өөрийн аватаркаа гурван өнгөөр буджээ.  Дээр байгаа Эйфелийн цамхагийн дүрс дайныг эсэргүүцэгчдийн бэлгэдэл маягаар хийгдсэн нь гашуудлын гол бэлгэдэл боллоо. Түүнийг зураач Жан Жульен бүтээн “Парист энх тайван” гэсэн бичлэгээр дагалдуулжээ. Эмгэнэлийн гол үг нь тус  Бүгд найрамдах улсын  урианы  Libertй, Йgalitй, Fraternitй (Эрх чөлөө, Тэгш эрх, Ахан дүүс) үг байв. Франц гашуудаж, дэлхий тэдэнтэй цуг байна.

 

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж