Рудольф Зул сарын зоог болсон нь

Хуучирсан мэдээ: 2015.11.17-нд нийтлэгдсэн

Рудольф Зул сарын зоог болсон нь

Англи, Ирландын супермаркетуудад Зул сарын баярын зоогонд зориулж цаа бугын мах худалдаалах болсон нь зарим иргэнийг ихэд бухимдуулж байгаа аж. Санта Клаус улаан хошуутай, Рудольф нэртэй цаа бугаа чарганд хөллөн тэнгэрээс бууж, шөнө яндангаар гэрт нь морилдог гэдэгт хүүхдүүд итгэдэг учраас хөөрхий Рудольфоор зоогийн ширээг тахих нь Зул сарын баярыг утга учрыг үгүй хийж мэднэ гэж олон хүн санаа зовж байгаа гэнэ. Рудольфийг шидэт газар орноос ирдэг гэж итгүүлсэн нэгэн ээж дэлгүүрийн лангуун дээр #цаа бугын мах# гэсэн бичгийг хараад хүүхдээ дагуулан тэндээс бушуухан гарчээ. Гэвч дэлгүүрийн эзэд Их Британид Зул сарын баяр тэмдэглэдэггүй өөр өөр хэл, соёлтой үндэстнүүд байдаг хэмээн тайлбарлаж байгаа гэнэ. Нөгөө талаар цаа бугын мах нь бусад амьтны махнаас хоёр дахин их шим тэжээлт бодис агуулдаг ажээ.

Н.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж