Баянбулагийн иргэд шинэ багийн төвтэй болно

Хуучирсан мэдээ: 2015.11.17-нд нийтлэгдсэн

Баянбулагийн иргэд шинэ багийн төвтэй болно

Архангай аймгийн Булган сумын Баянбулаг багийн иргэдийн нийтийн хуралд аймгийн Засаг даргын орлогч М.Батжаргал оролцож төрийн үйл ажиллагааны бодлого шийдвэрийн талаар иргэдэд мэдээлэл түгээлээ. Баянбулаг багийн иргэд хурлын үйл ажиллагаанд ач холбогдол өгч өндөр ирцтэйгээр хүрэлцэн ирсэн бөгөөд төрийн үйлчилгээний талаар сонирхсон асуултууддаа хариулт авч байлаа.

Иргэд одоо үйл ажиллагаа явуулж буй багийн төвдөө сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж шинэ багийн төвтэй болох хүсэлтээ Орлогч даргад уламжилсан бөгөөд Баянбулагийн ард иргэдийн уг хүсэлтээр шинэ багийн төвийг бий болгож улмаар эрчим хүчинд холбох ажлыг богино хугацаанд ажил хэрэг болгохоо Батжаргал дарга илэрхийллээ. Түүнчлэн тус багийн 370 гаруй иргэнд хүн эмнэлэгийн яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай унаа болох мотоциклийг багийн эмч Т.Нарангэрэлд хурлын үеэр гардуулан өгсөн юм.

Долоо хоногийн эхээр аймгийн Засаг даргын орлогч М.Батжаргал Булган суманд ажиллаж ард иргэдийнхээ санал сэтгэгдлийг ийнхүү сонсож байна.

ЭХ СУРВАЛЖ: http://zasag.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж