Сиричуудыг хүлээн авахгүй гэж 21 муж мэдэгдээд байна

Хуучирсан мэдээ: 2015.11.17-нд нийтлэгдсэн

Сиричуудыг хүлээн авахгүй гэж 21 муж мэдэгдээд байна

 

АНУ-ын 21 мужийн захирагч нар Парист хийгдсэн террорын дараа Сирийн цагаачдыг хүлээн авахгүйгээ хэлээд байна гэж CNN мэдээлэв. Тэнд Техас, Флорида, Канзас, Оклахома, Айова зэрэг мужууд багтжээ.

 

Сирийн цагаачдыг хүлээн авахын эсрэг олон тооны Бүгд найрамдахчууд үгээ хэлсний дотор ерөнхийлөгчийн суудлын төлөө өрсөлдөж байгаа тэрбумтан Дональд Трамп, сенатор Тед Круз, сенатор Рэнд Пол нар байна.

 

Өмнө мэдээлснээр, Индиана муж нь Сирийн дүрвэгсдийг албан ёсоор хүлээн авахгүй гэсэн зургаа  муж болсон юм.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж