10 сая ам.доллар худалдаж авах своп хэлцлийн санал ирүүлжээ

Хуучирсан мэдээ: 2015.11.17-нд нийтлэгдсэн

10 сая ам.доллар худалдаж авах своп хэлцлийн санал ирүүлжээ

Өнөөдрийн /2015/11/17/ гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 1990.05-1993.00 төгрөгийн ханшаар 3.4 сая ам.доллар худалдан авах санал ирүүлжээ. Мөн 311.89-312.56 төгрөгийн ханшаар 34.8 сая юань худалдан авах, 313.60-313.64 төгрөгийн ханшаар 20.0 сая юань худалдах санал тус тус ирүүлсэн байна. Монголбанк 1992.51 төгрөгийн хаалтын ханшаар 3.4 сая ам.доллар нийлүүлэв. Энэ өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 58.45 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцлийн, 10.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцлийн санал ирүүлж, Монголбанк саналуудыг 100 хувь биелүүлжээ.

Г.ТУУЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж