Рөүз гэмтэж, Чикаго Буллз сүүлийн мөчид хожил байгууллаа

2015 оны 11 сарын 17

НБА-гийн талбайд өнөөдөр зургаан тоглолт боллоо. "Чикаго Буллз" талбай дээрээ "Индиана Пэйсэрс" багтай тоглолоо. Тоглолтын эхний хагас 45-53 харьцаагаар талбайн эздийн ялалтаар дууссан бол гуравдугаар үед оноог дөрвөөр ойртуулжээ. Шийдвэрлэх дөрөвдүгээр үед Пол Жорж гайхалтай тоглолтоо үзүүлсэн ч төгсгөлийг Жимми Батлер илүү хийснээр 95-96 харьцаагаар Бухнууд улиралын долоо дахь ялалтаа байгуулсан байна.

Тус тоглолтод Деррик Рөүз 23 оноо, 6 оновчтой дамжуулалт үзүүлж багаа тэргүүлжээ. Гэвч тэрбээр тоглолтын дөрөвдүгээр үед шагайгаа эвгүй гишгэж талбайг орхисон байна. Харин эсрэг багаас 26 оноо, 7 самбараас бөмбөг авч, 5 оновчтой дамжуулалтыг гүйцэтгэжээ.

 

Бусад тоглолтууд
 

Даллас Мавирекс 92-86 Филаделфи 76
Индиана Пэйсэрс 95-96 Чикаго Буллз
Бостон Селтикс 111-95 Хьюстон Рокетс
Оклахома Сити Тандер 114-122 Мемфис Гриззлис
Портлэнд Трэйл Блэйзэрс 80-93 Сан Антони Спөрс
Лос Анжелес Лейкэрс 101-120 Финикс Санс

ЭХ СУРВАЛЖ: http://www.mminfo.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна