​2040 онд ажиллах нь

2015 оны 11 сарын 17

Жонсон “Ухаалаг ажлын байр 2040: Хэрэглэгчийн ажлын байрны өсөлт” гэсэн нэгэн сонирхолтой тайлангийн талаар дурдсан юм. 84 хуудас бүхий тайланд ажлын байр 2040 он гэхэд ямар байх талаар янз бүрийн сценарийн талаар дурджээ. Энэ нь ажилтны ажлын нэг өдөр мэт санагдаж байж болох юм. Ирээдүйг 5-10 жилээр таамаглаж прогноз гаргах нь гайхалтай боловч 25 жилийн сэтгэлгээний туршлга хэрэгтэй. Өнөөг хүртэл энэ сэдэв сонирхолтой хэвээр байна. Тэгвэл тэрхүү тайланд дараах цөөн хэдэн таамаглалыг дэвшүүлжээ.:

  • Ажлын байрны орчин хүн ам зүйн салбараар тархана. Жишээ нь ажил янз бүрийн орчинд явагдана.

  • Хот тоглоомын талбай болно. Фитнесс, ажил, чөлөөт цаг, энтертайнмент зэрэгт гэрээсээ 20 км-ийн дотор хүрэх боломжтой болно.

  • Ажлын орчин кампус шиг болно.

  • Биечлэн уулзах шаардлагагүй бол амьд харилцаа багасна.

  • Хамтын ажиллагаа виртуал хэлбэр буюу нүүр нүүрээ харах хэлбэрээр явагдана.

  • Технологи 2040 онд чухал хэрэгцээтэй болно.

  • Ажлын үндсэн хэв маяг хэвийн зүйл болно. Ажил уян хатан болно.

  • Төслийг тухайн асуудлаар мэргэжсэн сонгогдсон мэргэжилтнүүд хэрэгжүүлнэ. Тус тайлан нэлээд үнэтэй хийгдсэн бөгөөд ажын үйл явц явагдах цогц моделудын талаар тодорхойлсон. Дараах 5 загвар бий. 

Бөөгнөрөл

Та гэр болон ажлаасаа маш их мэдээллийг авдаг болно. Өглөө босохоос өмнө бүрэн холбогдсон ухаалаг гэрт амьдрал буцалж эхэлнэ. Та зөвхөн ааш зан, хийх хэрэгтэй зүйлсээ л тохируулах хэрэгтэй болно. Жишээ нь, таны зан төлөв, уургийн түвшинг төхөөрөмжөөр тодорхойлж, өглөөний цайнд таньд ямар хоол хүнс хэрэгтэй байгааг санал болгоно. Таны байхгүй байгааг таны гэр мэдэрнэ гэсэн үг. Үүнийг pHive гэж нэрлэнэ. .

pHive (personal hive)

Өөрөө удирддагддаг машин, тээврийн хэрэгсэл таныг гэрээс ажлын байрлуу тань хүргэнэ гээд бодоод үз дээ. pHive таны бүтээмжийн түвшинг хадгалах бөгөөд ажлаасаа хол газар амьдардаг ч гэсэн санаа зовох зүйлгүй болно гэсэн үг. Та хөдөлгөөнтэй байх үедээ ч баг хамт олонтойгоо холбогдож, хамтран ажиллах боломжтой болно. Таны оффис бүхэлдээ агаарт байж ч болно. РHive таныг эко кампуст хүргэнэ.

Эко кампус

Ямар нэг барилга буюу тоног төхөөрөмж барихын оронд эко кампус хотхоныг барих боломжтой. Энэ бол оффисийн цогцолбороос илүүтэй хүмүүс ажил руугаа явж, нүүр тулан биечлэн уулзах боломжтой, хамтран ажиллах боломжтой орон зай гэсэн үг.

Энэ нь оронзайн холимог бөгөөд оффис стиль,ажилтай холбоотой янз бүрийн үйлчилгээ, зүйлсийн холимог шийдэл юм. Жишээ нь, Диснэйланд янз бүрийн зүйлсээр дүүрэн байдаг шүү дээ. Дисненэйгийнхэн өөрийн гэсэн фантаз, төсөөллийн ертөнцийг бүтээсэн байдаг шүү дээ. Роботууд гудамжаар явж, 4D теле төхөөрөмжүүд хаасайгүй байна. Хүн бүрийг ажлаа хийхэд нь туслалцаа үзүүлэх виртуал ухаалаг туслахууд бий болно.

Уг тайланд ухаалаг, харилцаа холбооны төхөөрөмжгүй кафены талаар тодорхойлсон байдаг. Өөрөөр хэлбэл, роботууд таны хоолыг авчирч өгч болно. Гэхдээ тансаг зэрэглэлийн үйлчилгээ нь харилцаа холбооны утасгүй, интернэтэд холбогдохгүй байна. Faraday бол ажлын байрны завгүй ертөнц рүү орохоос өмнө цэнэгээ авах газар юм. Эко кампуст хийж дуусгах шаардлагатай үлдсэн ажлаа хийж, дуусгаад Warp Workspace рүү явах боломжтой.

Warp Workspace

Энэ бол нийтийн тээврийн хэрэгсэл гэж хэлж болно. Энэ төрлийн тээврийн хэрэгсэлд газраар явдаг тээврийн хэрэгсэл биш, агаараар явдаг тээврийн хэрэгсэл багтана гэсэн үг. Warp Workspace бол шинэчлэл хийх боломжтой янз бүрийн үйлчилгээ бүхий тээврийн захиалын үйлчилгээ юм. Жишээ нь, та илүү их мөнгө төлөөд тансаг зэрэглэлийн тээврийн хэрэгслийн drone системээр явах боломжтой болно. Эдгээр тээврийн хэрэгслүүд нь мөн янз бүрийн холболтуудтай байх бөгөөд та мэдээ, кино үзэж эсвэл нүдээ аниад тээврийн хэрэгслээр үйлчлүүлж болно.

Энэ бол өдөр тутмын амьдралын хэв маягийн нэг хэсэг биш боловч Hiveөдөр нэг удаа хийх зүйлсийн нэг байж болох юм. Бид цаг хугацаагаа Hive буюу гэртэйгээ ойролцоо бусад газруудад зориулж болох юм.

Эх сурвалж: biznetwork.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна