Хуучирсан мэдээ: 2015.11.17-нд нийтлэгдсэн

Мянган ахлагч чуулна

Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон батлан хамгаалах салбарын хэмжээнд 2015 оныг “Ахлагчийн жил” болгон зарласан билээ. Энэ нь мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчинтэй болоход Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний голлох хувийг эзэлдэг ахлагч нарын хөдөлмөрийг үнэлэмжийг дээшлүүлэх, сургалтын тогтолцоог төгөлдөржүүлж, тэдний мэргэжлийн чадавхи болон нийгмийн хамгааллын асуудлыг дээшлүүлэх бодлогыг хэрэгжүүлэх зорилготой юм. Энэ хүрээнд ч ЗХЖШ болон Зэвсэгт хүчний ангийн удирдлагууд ахлагч нартаа хандсан хэд, хэдэн бүтээлч ажлууд хэрэгжүүлээд байна. Тэгвэл батлан хамгаалах салбарын удирдлагууд нэг жилийн  хугацаанд өрнөсөн энэхүү ажлын төгсгөлд Төрийн ордны Их танхимд ирэх сарын дундуур 1000 ахлагчийн чуулга уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөжээ. Чуулга уулзалтад Зэвсэгт хүчний ахлагчийн бүрэлдэхүүнээс гадна Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газрын ахлагч нар оролцож нээлттэй ярилцах юм байна.

 Г.ТУУЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж