МҮЭХ-ныхон Уул уурхайн яаманд албан тоот явуулжээ

2015 оны 11 сарын 17

МҮЭХ-ноос Уул уурхайн яаманд асуудал шийдвэрлэх тухай албан бичиг хүргүүлжээ. Албан бичигт “Эрдэнэс Тавантолгой” компанийн “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн зүгээс компанийнхаа захиргаанд БНХАУ-ын “ТТJVCO” компанитай хамтран ажиллах боломжгүйгээ удаа дараа мэдэгдэж, ажлын байрны баталгаагаа хангуулах талаар санал шаардлага тавьж байжээ. Гэвч асуудлыг хамтын гэрээ, нийгмийн түншлэл, зөвшилцлөөр шийдвэрлэж чадаагүй цаг хугацаа алдсанаас “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга С.Эрдэнэ тэмцлийн хурц хэлбэрийг сонгож, эрүүл мэндээрээ хохирлоо гэж үзэж, харамсч буйгаа илэрхийлсэн байна. Мөн “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн хороо холбогдох хууль тогтоомжийн хүрээнд бие дааж үйл ажиллагаа явуулдаг. Тухайн үед маргаантай байгаа асуудлаараа МҮЭХ болон Эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбоонд албан ёсоор хандаагүй гэдгийг дурьдсан байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна