С.Баярцогт, О.Баасанхүү нар эвлэрэх үү?

2015 оны 11 сарын 17

УИХ-ын гишүүн, УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү өнгөрсөн намраас эхэлж Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогттой “дайн зарлаж” эцэс сүүлдээ огцруулах асуудлыг УИХ-д өргөн мэдүүлсэн ч Үндсэн хуулийн цэцээс гарсан дүгнэлттэй холбоотойгоор энэ асуудлыг парламент хэсэг хугацаанд хэлэлцэх боломжгүй болсон. Гэвч О.Баасанхүү гишүүн нэхэл хатуутай үзэж байна.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан өнөөдөр болоход тэрээр огцруулах асуудлыг дахин хөндлөө. Харин МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд “Цаг хугацаа богино байна. Эвлэрэх хэрэгтэй. О.Баасанхүү гишүүний санаачилсан УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг С.Баярцогт гишүүн чуулганд танилцуулах хэрэгтэй” хэмээн хэлж гишүүдийг хөгжөөв.

Сонгууль дөхөж байна, тэд эвлэрдэг болов уу яадаг бол... Ангийнхан нь эвлэрэх санаачлага гаргаад эхэллээ шүү гэж...

Г.ХОРОЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна