Египетэд осолдсон онгоцыг террористууд дэлбэлсэн нь тогтоогджээ

Хуучирсан мэдээ: 2015.11.17-нд нийтлэгдсэн

Египетэд осолдсон онгоцыг террористууд дэлбэлсэн нь тогтоогджээ

 

Египетийн Синайн хойгт осолдож 224 хүний амийг авч одсон Airbus A321 онгоцны сүйрлийн шалтгааныг олж тогтоосон бөгөөд  Оросын Аюулгүй байдлын албаны тэргүүн Александр Бортников Ерөнхийлөгч В.Путинд “Онгоцыг алан хядагчид сүйрүүлсэн нь тогтоогдлоо.  Онгоц нисэх явцад дэлбэлсэн тэсрэх бодисын ул мөрийг мэргэжилтнүүд илрүүлснээр онгоц дэлбэрсэн гэх таамаг батлагдсан” талаар илтгэсэн талаарх мэдээллийг BBC дамжуулжээ.

 

Кремлийн албан ёсны сайтын мэдээлснээр тэсрэх бөмбөг нэг килограмм эквивалиент масстай байсан бөгөөд ОХУ-ын иргэний агаарын тээврийн Когалымавиа компанийн Airbus A321 онгоцонд 1 кг жинтэй тэсрэх бөмбөг нэвтрүүлснээр 224 хүний амийг авч одсон сүйрлийг дагуулжээ. Тэсрэх бөмбөг дэлбэрсэн даруйд онгоц хэдэн хэсэг хуваагдаж,  унасан гэдгийг Оросын Аюулгүй байдлын алба олж тогтоосон бололтой.  Энэ мэдээллийг сонссон дороо В.Путин онгоцонд бөмбөг тавьсан этгээдүүдийг олж илрүүлэн, яаралтай цээрлүүлэхийг тушаасан байна.  Аюулгүй албаныхны таамаглалаар Каирын нисэх онгоцны буудалд алан хядагчдын гишүүд ажилладаг байж магадгүй бөгөөд ингэж хардах болсон шалтгаан нь  жирийн зорчигчид нэг кг тэсрэх бодисыг тээшиндээ авч орох боломжгүй. Тиймээс  Каирын нисэх онгоцны буудалд шургалсан террор бүлгийн гишүүн тавьсан байх гэсэн таамаглал дэвшүүлж байгаа аж.

 Б.ЦЭРЭН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж