Д.Эрдэнэбилэг, Г.Ганжаргал нар ДАШТ-д оролцож байна

2015 оны 11 сарын 18

Голландын Эммен хотноо 100 буудалт даамын эрэгтэйчүүдийн ДАШТ үргэлжилж байна. Таван тивийн шилдэг 20 тоглогч тойргийн журмаар өрсөлдөж буй тус тэмцээнд манай улсаас их мастер Д.Эрдэнэбилэг, Г.Ганжаргал нар ухаанаа уралдуулж байгаа билээ. Тэмцээн талдаа орсон бөгөөд одоогоор Ази тивийн таван удаагийн аварга, гавьяат тамирчин Дөлийн Эрдэнэбилэг 1 хожил, 7 тэнцээ, 2 хожигдолтойгоор 9 оноогоор 13-р байр, Ази тивийн аварга, улсын зургаан удаагийн аварга, их мастер Ганбаатарын Ганжаргал 8 тэнцээ, 2 хожигдолтойгоор 8 оноогоор 17-р байрт жагсаж байна.

ДАШТ энэ сарын 25-ны өдөр өндөрлөнө.

Тэмцээний албан ёсны сайт: http://wcdraughts.com

Ч.БОЛОР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна