Хакүхо тэргүүлж, Харүмафүжи удаалж байна

2015 оны 11 сарын 18

Мэргэжлийн сүмогийн 11 дүгээр сарын тэмцээн буюу Кюүшюү башё өндөрлөхөд таван өдрийн барилдаан үлдлээ. Фүкока хотын спорт цогцолборт болж буй башёгийн 10 дахь өдөр буюу өчигдрийн барилдаанд ёкозүна Хакүхо М.Даваажаргал сэкивакэ Точиозаныг, ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж озэки Котошёогикүг давлаа. Энэ өдөр ёкозүна Какүрюү М.Ананд озэки Гоэйдог барсангүй. Өвдөгний бэртлийн улмаас төдийлөн сайн барилдаж чадахгүй яваа озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ сэкивакэ Миёогирюүг давснаар 5 даваатай боллоо.

Башёг их аварга Хакүхо 10 даваатай ганцаараа тэргүүлж байгаа бол Харүмафүжи 9 даваа, 1 унаатай удаалж байна. Мөн озэки Кисэносато нарын гурван бөх 8 даваа, 3 унаатай нэхэж явна.

Монгол бөхчүүд:

  • Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 10-0
  • Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж 9-1
  • Ёкозүна Какүрюү М.Ананд 6-4
  • Озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 5-5
  • Маэгашира 1 Ичиножёо А.Ичинноров 4-6
  • Маэгашира 7 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 6-4
  • Маэгашира 9 Тамаваши Б.Мөнх-Оргил 4-6
  • Маэгашира 16 Асасекирюү Б.Дашням 2-8

Өнөөдрийн барилдааны оноолтыг хүргэе.

  • Ёкозүна Хакүхо/10-0/ - озэки Кисэносато /8-2/
  • Ёкозүна Харүмафүжи /9-1/ - сэкиваки Точиоозан /5-5/
  • Ёкозүна Какүрюү /6-4/ - озэки Котошёогикү /7-3/
  • Озэки Тэрүнофүжи /5-5/ - комүсүби Ёшиказэ /6-4/
  • Маэгашира-1 Ичиножёо /4-6/ - озэки Гоэйдо /6-4/    

Ч.БОЛОР

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна