Red Dot шагналын шүүгчид LG компанийг 2015 оны брэнд гэж хүлээн зөвшөөрөв

2015 оны 11 сарын 18

«Харилцаа холбооны хэв загвар» ангилалд үйлдвэрлэгчийн ололт амжилтыг 13 шагналаар урамшуулав

Хэв загварын салбарын дэлхийн тэргүүлэх шагналуудын нэг болох нэр хүндтэй Red Dot Award шагналын хүрээнд LG Electronics (LG) компани нь “Оны Брэнд” цолыг хүртэв. Ийнхүү LG компани нь өмнөх жилүүдэд энэ шагналын гайхалтай ялагчаар тодорч байсан PepsiCo, Audi AG болон Mercedes-Benz зэрэг алдарт компаниудын эгнээнд нэгдэн орж байгаа юм. LG компани нь зөвхөн “Оны Брэнд” цолыг хүртээд зогсоогүй мөн «Оны шилдэнг дизайнеруудын баг» цолыг 2006 онд хүртэж байсан болохоор Red Dot Award шагналын түүхэнд энэ хоёр шагналыг хүртсэн гурав дахь үйлдвэрлэгч болсон юм.

LG компани нь Red Dot Award 2015 шагналын «Харилцаа холбооны хэв загвар» ангилалд 13 нэр төрөлд ялснаар “Оны Брэнд” цолыг хүртсэн юм. Тэдгээрийн дотроос LG G4 ухаалаг гар утас болон LG Watch Urbane ухаалаг цаг шагнал хүртсэн билээ. Энэ хоёр төхөөрөмж нь хэрэглэгчдэд ая тухтай байдал бүрдүүлэхэд чиглэсэн гүн ухааны илэрхийлэл болсон юм. Энэ нь төхөөрөмж эзэмшигчдийн хувийн онцлогуудад хялбархан тохируулдаг зөнгөөр ойлгогдох энгийн интерфэйсээр илэрхийлэгдэнэ.

“LG компанийн брэнд-менежмент нь гайхалтай чадварлаг бөгөө энэ нь маргаангүй ихээхэн хүндэтгэл төрүүлдэг. «Амьдрал сайхан» («Life’s good») гэсэн компанийн уриа нь дээр хэлснийг үгээр илэрхийлж байгаа юм. LG компанийн бүтээгдэхүүнийг худалдан авсан хүн бүр л амьдрал нь илүү ая тухтай болсныг тэмдэглэдэг. Компанийн брэнд ийм итгэл төгс ажиллаж байгаа юм”, - гэж Red Dot шагналыг үндэслэгч бөгөөд ерөнхий захирал, доктор Питер Зек тэмдэглэж байна.

“Red Dot шагналын өндөр үнэлгээг хүртсэнээрээ LG компани нь дизайны салбарт тэргүүлэх байр суурь эзлэж байгаагаа тодотгож чадсан бөгөөд шинэлэг бүтээгдэхүүн боловсруулах, өөрийн төхөөрөмжүүдийн зөнгөөр ойлгогдох эвтэйхэн байдлыг улам боловсронгуй болгох эрмэлзлээ нотлож байгаа юм. Хэрэглэгчдээс сайн үнэлгээ авч, манай брэнд болон хэрэглэгчдийн хоорондын харилцааг улам бэхжүүлдэг бүтээлч шийдлүүдээ үргэлжүүлэн зохион бүтээж, “Илүү сайхан амьдралд зориулсан шинэлэг бүтээлүүд” гэсэн зарчмыг хэрэгжүүлэх болно”, - LG Electronics компанийн дэд ерөнхийлөгч бөгөөд дизайны салбар нэгжийн тэргүүн Чанг-хо Но хэлсэн байна.

11-р сарын 6-нд Берлинд болох Red Dot шагнал гардуулах жил бүрийн ёслол дээр LG компанийн шагналыг албан ёсоор гардуулах юм. Харин ялагчаар тодорсон төхөөрөмжүүдийг шагналын албан ёсны вэб хуудсаас харж болно www.red-dot.de/cd.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна