Роналду Багамын мисстэй шоудав

2015 оны 11 сарын 18

Португалийн алдарт хөлбөмбөгч Криштиан Роналду Оросын гоо бүсгүй Ирина Шейкээс салснаас хойш олон бүсгүйтэй нэр холбогдоод амжсан.

Харин саяхан алдарт хөлбөмбөгч Ронулду зочид буудалдаа Багамын мисс Ториа Николь болон өөр хэд хэдэн бүсгүйтэй шоудаж папараццийн дуранд өртжээ. Харин бүсгүйг зочид буудлаас явснаас хойш 15 минутын дараа хөлбөмбөгч өөрөө гарч явсан аж. “Жонатан Росс Шоу”-ны үеэр Роналдугаас онцгой нэгэнтэй учирсан эсэхийг асуухад тэрбээр “Үнэнийг хэлэхэд ганц хоёр хүн бий. Гэхдээ тэд ихэнхдээ миний алдар нэрд дурладаг. Алдартай хүмүүст ийм бэрхшээл байдаг шүү дээ. Би өөрийгөө өөртөө итгэлтэй хүн гэж боддог. Өндөр, сайхан биетэй, шүд сайтай.” хэмээн ярьжээ. Роналду өөрт нь тохирох бүсгүйг нэг л олохгүй байгаа бол Ирина хэдийн найз залуутай болсон билээ. Оросын гоо бүсгүй одоо Холливуудын жүжигчин Брэдли Куупертэй болздог болжээ.

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна