Г.Шийлэгдамбыг хорих хугацааг сунгалаа

2015 оны 11 сарын 18

ЭМС-ын сайд асан Г.Шийлэгдамбыг авлигын хэрэгт сэжиглэн эрүүгийн хэрэг үүсгэн АТГ-аас баривчилж, Төв аймгийн Урьдчилан хорих төвд саатуулаад байгаа. Харин өнөөдөр Г.Шийлэгдамбын цагдан хоригдох хугацаа дуусгавар болсон ч шүүхээс түүнийг яллагдагчаар татаж, цагдан хорих хугацааг дахин хоёр сараар сунгасан гэж эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, яллагдагчаар татаж, үргэлжлүүлэн хорих хүсэлтээ АТГ прокурорт хүргүүлсэн байна. Прокурор хүсэлтийг шүүхэд хүргүүлснээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхээс дээрх шийдвэрийг гаргажээ. Г.Шийлэгдамбын биеийн байдал тааруу байгаа учир өмгөөлөгч нь батлан даалтад гаргуулах хүсэлтээ шүүхэд хүргүүлсэн ч хүсэлтийг ийнхүү шүүх хүлээн авсангүй.

Д.ЖАГАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна