Зэрлэг тансаглалыг эсэргүүцэв

2015 оны 11 сарын 18

Их Британийн дуучин Жосс Стоун амьтны эрхийг хамгаалахыг уриалж, нүцгэнээр зураг авахуулжээ. Дуучин Жосс гоё цүнх хийхэд дор хаяж гурван матрын арьс орж буйг эсэргүүцэж, хэрцгий тансаглалын төлөө амьтны амь таслахгүй байхыг уриалсан юм. 30.000-295,000 фунт стирлингийн “галзуу” үнэтэй матрын арьсан цүнхийг Викториа Бекхэм, Петра Эклестоун зэрэг дуучид, загвар өмсөгч нар барьж дэгжирхдэгийг PETA амьтны эрхийг хамгаалах кампанит хөдөлгөөн эсэргүүцдэг билээ. Жосс Стоун PETA-тай хамтарч ажилласны дараа “Хүнтэй нохой муур шиг ойр биш ч матар чинь амьд амьтан шүү дээ” гэсэн байна.

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна