Хууль бус зэвсгийн наймаачдыг баривчиллаа

Хуучирсан мэдээ: 2015.11.18-нд нийтлэгдсэн

Хууль бус зэвсгийн наймаачдыг баривчиллаа

Эрүүгийн цагдаагийн газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс БЗД-ийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол орчим, мөн дүүргийн 14 дүгээр хороо “Нарантуул” олон улсын худалдааны төвд шалгалт хийж хууль бусаар байлдааны болон ангийн зориулалттай галт зэвсгийн сум, хэрэгслийг их хэмжээгээр зарж борлуулдаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ. Дээрх ажиллагааны үр дүнд ангийн болон байлдааны галт зэвсгийн нийт 7500 орчим ширхэг сум хууль бусаар хадгалсан, бусдад зарж борлуулсан үйлдэлд нэр бүхий дөрвөн иргэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн 185 дугаар зүйлийн 185.2-т заасанаар эрүүгийн хэрэг үүсгэн ЭЦГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж байна.

Сэжигтэй этгээдүүдийн нэг хэсэг нь өөрсдийн автомашинаараа галт зэвсгийн сум хэрэгслийг зөөж байхдаа баригдаж саатуулагджээ. Одоогоор ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 0461 дүгээр ангид саатуулан шалгалтын ажиллагааг явуулж байна гэж ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.

Т.НОМИН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж