Залуу дуучин Д.Нямжав

2015 оны 11 сарын 18

Төрийн соёрхолт яруу найрагч Чойжилжавын Лхамсүрэн, Монголын орчин цагийн хөгжмийн үндэс суурийг тавьсан Монгол Улсын ардын жүжигчин, хөгжмийн зохиолч С.Гончигсумлаа, Төрийн соёрхолт жүжигчин Д.Сособарам гээд урлагийн олон алдартнуудыг төрүүлснээрээ Баянхонгор нутгийнхан бахархаж явдаг. Тэгвэл эгэлгүй олон хүмүүсийн залгамж халаа болон гарч ирж байгаа Баянхонгор нутгийн унаган хүү, залуу дуучин Д.Нямжавын дуунууд сүүлийн үед олны сонсох дуртай дуу болжээ. СУИС-ийг төгсөөд удаагүй байгаа ч өөрийн гэсэн өнгө аястай өвөрмөц сайхан уран бүтээлээ олон түмний хүртээл болгон амжжээ. “Нутгийн бараа”, “Нутгийн шувуу”, “Адууны хийморьтой аав”, “Аавдаа”, “Орчлонгийн сайхан” ээж” гэх мэт олон сайхан дууг ард түмэндээ хүргэсэн байна. Дуучин Д.Нямжав "Монголынхоо ард түмэнд хайрлагдсан, хүндлэгдсэн олон сайхан ах, эгч нарынхаа асааж бадрааж өгсөн урлагийн голомтын галыг нь унтраалгүй байж. Нэг хэсэг нь болж, өөдөө тэмүүлж хичээх болно" гэж хэлсэн юм.

Ингээд түүний шинэ уран бүтээл "Нутгийн шувуу", "Аавдаа" дуунаас гадна “Нутгийн бараа” дууг хүргэж байна.

Ж.ХАТАНБААТАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна