Б.Тулга МАХН-ын генсек болов

2015 оны 11 сарын 18

МАХН-ын генсек, Эрүүл мэнд спортын сайд асан Г.Шийлэгдамбыг авлигын хэргээр АТГ-аас баривчлан хорих хугацааг нь шүүхээс хоёр сараар сунгалаа. Түүний эзгүйд намынх нь ажил цалгардсан гэх шалтгаар, нөгөө талаар авлига авч байгаад газар дээрээ баригдсан гэх асуудалд холбогдсон тул намын нэрд харш хэмээн МАХН-ынхан генсекээ солихоор шийджээ. Түүний оронд Н.Энхбаярын туслахаар ажиллаж байсан, ах нь интерполиар эрэн сурвалжлагдаж байгаа Боловсрол,соёл, шинжлэх ухааны дэд сайд асан Б.Тулгыг МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгосон байна.

Өршөөлийн хуулийг хэлэлцэх үед өөрсдийнхөө байр сууриас ухарсан гэж О.Баасанхүүтэй заамдалцаж явсан түүнийг Эрүүл мэнд, спортын сайдаар томилогдож магадгүй гэсэн яриа улс төрийн хүрээнийхэн дунд байна.

 Б.ХОНГОР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна