Чиндаогийн Гранприд 19 жүдоч зодоглоно

2015 оны 11 сарын 18

Жүдо бөхийн олимпийн эрхийн оноо олгох Чиндаогийн Гранпри тэмцээн ирэх амралтын өдрүүдэд буюу арваннэгдүгээр сарын 20-22-нд болно. Тус тэмцээнд Монголын 19 бөх зодоглоно. Баг тамирчид өнөөдөр урд хөршийг зорилоо.

Чиндаогийн Гранприд зодоглох тамирчид

Эрэгтэй:

60 кг-д ОУХМ Ганболдын Хэрлэн /"Женко" клуб/
           ОУХМ Цэнд-Очирын Цогтбаатар /ОБЕГ-ын "Аврагч" спорт хороо/
66 кг-д ОУХМ Даваадоржийн Төмөрхүлэг /"Хилчин" спорт хороо, "Женко" клуб/
            ОУХМ Батцэцэгийн Батгэрэл /"Женко" клуб/
73 кг-д Наранхүүгийн Хадбаатар /"Женко" клуб/
81 кг-д ОУХМ Отгонбаатарын Ууганбаатар /"Хангарьд" спорт хороо/
           ОУХМ Нямсүрэнгийн Дагвасүрэн /"Хангарьд" спорт хороо/
90 кг-д ОУХМ Лхагвасүрэнгийн Отгонбаатар /ОБЕГ-ын "Аврагч" спорт хороо/
-100 кг-д Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр /"Женко" клуб/
+100 кг-д ОУХМ Өлзийбаярын Дүүрэнбаяр /"Хангарьд" спорт хороо/
 

Эмэгтэй:

48 кг-д гавьяат тамирчин Мөнхбатын Уранцэцэг /"Женко" клуб/
52 кг-д ОУХМ Адьяасамбуугийн Цолмон /"Женко" клуб/
            ОУХМ Балжиннямын Бат-Эрдэнэ /ОБЕГ-ын "Аврагч" спорт хороо/
57 кг-д ОУХМ Доржсүрэнгийн Сумьяа /"Хилчин" спорт хороо/
            ОУХМ Алтайгийн Батзул /"Хангарьд" спорт хороо/
63 кг-д ОУХМ Цэдэвсүрэнгийн Мөнхзаяа /"Ажнай"/
             ОУХМ Балдоржийн Мөнгөнчимэг /"Женко" клуб/
-78 кг-д ОУХМ Пүрэвжаргалын Лхамдэгд /"Женко" клуб/
+78 кг-д ОУХМ Одхүүгийн Жавзмаа /"Женко" клуб/

Ч.БОЛОР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна