Зөвшөөрөлгүй барилга, хашаа, хайсыг буулгаж орц гарцыг нээж байна

2015 оны 11 сарын 18

Сэтгүүлч:
Улаанбаатар

Нийслэлийн Засаг дарга А/76 дугаар захирамж гаргаж, Улаанбаатар хотын Орон сууцны хорооллын дундах авто болон явган зам, гэр хорооллын дундах мухар гудамж, орц гарц хааж шуурхай албаны автомашин зорчих боломжийг хязгаарлан байрлуулсан хашаа, хаалт, барилга байгууламжийг буулган чөлөөлж, нэвтрэх боломжийг бүрдүүлэх ажлыг зохион байгуулахыг дүүргүүдэд даалгасан.

Уг ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн  I, II дугаар хэлтэс, Өмч газрын харилцааны алба болон хороод, хэлтэс, албадууд хамтран 11 дүгээр сарын 02-20-ны өдрүүдэд орц гарц чөлөөлөх ажлыг явуулж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар тус дүүргийн 9 дүгээр хороо буюу Нисэхийн эцсийн ойр орчмын зөвшөөрөлгүй барилга байгууламж, хашаа, хайсыг буулгалаа. Цаашид шуурхай албаны автомашин зорчих боломжийг хязгаарлан байрлуулсан хашаа, хаалт, барилга байгууламжийг буулган чөлөөлөх ажлыг дүүргийн хэмжээнд эрчимтэй гүйцэтгэнэ.

ЭХ СУРВАЛЖ: ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна