Улаанбаатар хотын иргэдийн төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны төслийн талаар санал солилцов

2015 оны 11 сарын 18

Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат Азийн хөгжлийн банкны дэд ерөнхийлөгч Дивакар Гуптаг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотод хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны төслийн талаар санал солилцов. 

Уулзалтын эхэнд нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат “Улаанбаатар хотын захиргаа Азийн хөгжлийн банктай 2013 оноос эхлэн хэд хэдэн томоохон төслийг хамтран хэрэгжүүлж байна. Бидний ажилд үргэлж тусалж дэмжиж байдаг Та бүхэнд нийслэлчүүдийнхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Улаанбаатар хотын стратегийн ач холбогдол бүхий газруудад инженерийн дэд бүтцээр хангасан иргэдийн төлбөрийн чадварт нийцсэн орон сууц, нийтийн үйлчилгээний барилга байгууламж, худалдаа үйлчилгээний төв бүхий эко дүүргийг байгуулахаар энэ сарын 2-нд Сангийн яам, Хотын захиргаа, Азийн хөгжлийн банк хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Уг ажлыг хамтран хэрэгжүүлэх гэж байгаадаа баяртай байна” гэв.

Азийн хөгжлийн банкны дэд ерөнхийлөгч Дивакар Гупта “Та бүхэнтэй хамтран олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаадаа баяртай байдаг. Тэр дундаа нийслэлийн иргэдийн төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны төсөл нь маш чухал юм.  Энэхүү ажил удахгүй  үр дүнгээ өгнө гэдэгт найдаж байна. Цаашид ч олон салбарт хамтран ажиллахдаа таатай байх болно" гэдгээ илэрхийллээ.

ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛИЙН ЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна