Хот агаарын бохирдолд тусгайлан мөнгө зарцуулахгүй

2015 оны 11 сарын 18

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Улаанбаатар хамгийн их агаарын бохирдолтой хот гэж тодорхойлжээ. Харин ОУ-ын www.time.com мэдээллийн сайтаас гаргасан дэлхийн агаарын бохирдолтой хотуудын жагсаалтын эхний тавд Иран улсын Ахваз, Монгол Улсын Улаанбаатар, Иран улсын Санадаж, Энэтхэг улсын Лудхиана, Пакистаны Күвита хотууд жагссан байна. Энэ нь Монгол Улсын агаарын бохирдол жил ирэх бүр нэмэгдэж, гамшгийн хэмжээнд очсоны илрэл гэж судлаачид үзжээ. Агаарын бохирдлын дагаад хүн амын дундах өвчлөл нэмэгдсэнийг ч эмч онцоллоо. Тухайлбал, сүүлийн жилүүдэд 17-аас доош насныханд амьсгалын замын өвчлөл, дунд насныханд төв мэдрэлийн систем, уушгины үрэвсэл, хорт хавдрын өвчлөл нэмэгдсэн байх юм. Мөн агаарын бохирдлыг бууруулах зорилготой байгуулагдсан Цэвэр агаар сан татан буугджээ. Энэ нь иргэдийг утаа бага гардаг сайжруулсан зуухаар хангах ажил зогссон гэсэн үг. Мөн ирэх жилд нийслэлээс агаарын бохирдол бууруулах ажилд тусгайлан мөнгө зарцуулахгүй гэж Н.Батаа орлогч мэдэгдлээ. Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан хэмжилтээр Толгойт, Зурагт, Амгалан, 100 айл орчимд агаарын бохирдол, тоосжилт, утаа хамгийн их гардаг байна.

Д.УЛАМБАЯР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна