Төсвийн алдагдал, мөнгөний бодлогоо хязгаарлаж байна

2015 оны 11 сарын 18

2016 оны төсвийг ДНБ-ний 3,4 хувьтай тэнцэх хэмжээнд байхаар батлагдсан нь Мөнгөний бодлогод сорилт тулгараад байна гэж Төв банкнаас онцоллоо. Хэрэв төсвийг алдагдалгүй баталбал эдийн засгийн тэнцвэр хангах боломжтой гэж үзэж байсан. Гэтэл ирэх оны төсвийн алдагдлыг 940.5 тэрбум төгрөгөөр баталснаар мөнгөний бодлогын сонголтыг хязгаарлах аж. Зээлийн жилийн хүүг дунджаар 1-3 хувиар бууруулах бодлого боловсруулж, хэрэгжүүлэхийг УИХ-аас мөнгөний бодлогын тогтоолын төсөлд тусгасан байна. Хэрэв макро эдийн засгийн гадаад, дотоод тэнцвэр хангагдаагүй үед зээлийн хүүг захиргааны аргаар бууруулах гэж оролдвол төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийг сулруулж урт хугацааны тогтвортой өсөлтөд сөрөг нөлөөтэй аж. Азийн улс орнуудаас зөвхөн Монгол Улсад зээлийн хоёрдогч зах зээл хөгжөөгүй байгаа юм. Тиймээс Төв банк санхүүгийн салбарын активын удирдлагын бүтцийг төрөлжүүлж, зээлийн хоёрдогч зах зээлийг хөгжүүлэх ажлыг эхлүүлэхээр ирэх оны мөнгөний бодлогод тусгажээ.

Т.НОМИН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна