Тээврийн хэрэгслийг ачих үнэ буурахгүй

2015 оны 11 сарын 18

Нэгдүгээр эгнээнд машинаа байрлуулбал 9200 төгрөгөөр торгох заалт тун удахгүй хэрэгжинэ гэж зарим мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Энэ асуудлыг Замын цагдаагийн газраас тодруулахад “Үндэслэлгүй, ташаа мэдээлэл” гэлээ. 2015 оны наймдугаар сарын 28-ны өдөр Хууль зүйн сайдын 190 тоот тушаалын дагуу тээврийн хэрэгсэл ачиж, журамлах журам батлагдсан. Уг журамд аймаг, нийслэл, орон нутгийн ИТХ нь гудамж, замын нэршил, зай, хэмжээ, торгуулийн үнэ төлбөрийг тогтооно гэж тусгасан. Тиймээс үнийн хэмжээг нарийн тогтоодоггүй байна. Одоогоор нийслэлийн Засаг даргын дэргэд ажлын хэсэг байгуулагдаж ачиж, журамлах төсөл боловсруулж буй аж. Энэ төсөл бэлэн болж, Нийслэлийн ИТХ-аар батлагдвал зарим өөрчлөлтийг оруулж магадгүй гэнэ.

Т.ДАВААНЯМ
 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна