Түүх соёлын үл хөдлөх дурсгалын улсын үзлэг тооллого хийгдэж байна

Хуучирсан мэдээ: 2015.11.18-нд нийтлэгдсэн

Түүх соёлын үл хөдлөх дурсгалын улсын үзлэг тооллого хийгдэж байна

Аймгийн засаг даргын а/231 тоот захирамжаар Түүх соёлын үл хөдлөх дурсгалын улсын үзлэг тооллогыг аймагт зохион байгуулах ажлын хэсгийг томилсон.  Тооллогод шаардагдах мэдээлэл судалгаатай холбоотой материалыг сум бүрээр нарийвчлан гаргаж тоологдвол зохих дурсгалын жагсаалтыг гарган бусад холбогдох бэлтгэл ажлуудыг ханган Булган, Жаргалант, Цэцэрлэг, Хайрхан, Өлзийт, Батцэнгэл, Өгийнуур, Хашаат, Төвшрүүлэх, Цэнхэр, Эрдэнэбулган сумдын үл хөдлөх дурсгалуудыг баримтжуулж үзлэг тооллого хийлээ. Төсөв хөрөнгийн асуудлаас шалтгаалан үзлэг тооллогын ажил түр зогсоод байна.

Үлдсэн 8 сумын дурсгалын  бүртгэлийг 2012 оны Соёлын өвийн төв аймгийн Музейтэй хамтран зохион байгуулсан бүртгэлийн мэдээллээр бүртгэж буй бөгөөд үзлэг тооллогын ажил дулааны улиралд үргэлжлэн хийгдэнэ.

Энэ удаагийн тооллогоор тоологдсон 679 дэсийн 3993 дурсгалуудыг  байршил, гэрэл зураг, дүрс бичлэг, хадгалалт хамгаалалтын байдал, тодорхойлолтоор нэгбүрчлэн тусгай зориулалтын RICH програмд хувийн дугаар үүсгэн бүртгэл хийлээ.

Ингэснээр улсын хэмжээнд түүх соёлын үл хөдлөх дурсгалын нэгдсэн бүртгэл мэдээллийн сан бүрдэж буй онцлогтой юм.

ЭХ СУРВАЛЖ: WWW.ZASAG.MN

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж