Австралийн тэтгэлэгт хөтөлбөр цаашид үргэлжилнэ

2015 оны 11 сарын 19

Монгол Улс дахь Австрали Улсын Ерөнхий консул, Худалдааны төлөөлөгч Брэндан Койноос боловсролын тэтгэлэгт хөтөлбөрийн талаар тодрууллаа.

-Австралид суралцах Монгол оюутнуудад тэтгэлэг олгох ажил олон жил үргэлжилж байгаа. Энэхүү тэтгэлэгт хөтөлбөр хэзээ үргэлжлэх вэ?

-Австрали улсын хувьд Монгол Улсын боловсролын салбарт тэтгэлэг олгоно гэдэг бол хамгийн чухал хөтөлбөр байсаар ирсэн. Энэ хөтөлбөр цаашид байсаар байх болно. Яг одоогийн байдлаар хэлэлцүүлэг хийгээд явж байгаа. Яагаад гэхээр тодорхой хэмжээний санхүүгийн төсвийн хасалт орж ирсэн. Гэхдээ энэ бол чухал тусламжийн хэсэг учраас тэтгэлэгт хөтөлбөр хэвээр байх болно. Тэтгэлэг гурван жилийн хугацаанд зогссон байгаа.

-Одоогоор хичнээн оюутан тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаад байна вэ?    

-Австралийн Засгийн газраас энэхүү тэтгэлэгийг 1990-ээд оноос хойш эхлэн оюутнуудад олгож эхэлсэн. Тэр цагаас хойш өнөөг хүртэл тэтгэлэг авсан оюутны тоо 500 орчимд хүрсэн. 2014 оны байдлаар 100 гаруй сая австрал долларыг тэтгэлэгт олгосон байна.

-Ирэх онд Австралийн Элчин сайдын яам нээгдэхээр боллоо. Бэлтгэл ажил хэрхэн явагдаж байгаа вэ?

- Австрали, Монголын хооронд сайн харилцаа бий болсон байдаг. Одоогийн байдлаар Ерөнхий консулын газар байгаа. 2016 онд Монгол Улсад Австрали улсаас суух Элчин сайдын яамыг өргөтгөн нээх бөгөөд энэ нь цаашид хоёр орны хоорондын харилцааг илүү хөгжүүлэх боломж гарна. Энэ талын бэлтгэл ажил явагдаж байгаа.

Ч.БОЛОРЧУЛУУН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна