Монгол-Тайваны шийдвэрлэх тоглолт болно

2015 оны 11 сарын 19

-Монгол-Тайваны тоглолт 20.00 цагаас Буянт-Ухаа спортын ордонд болно-

Буянт-Ухаа спортын ордонд болж буй Ази тивийн футзалын аварга шалгаруулах тэмцээний зүүн бүсийн урьдчилсан шатны хэсгийн тоглолтууд өнөөдөр БНСУ-БНХАУ, Монгол-Тайваны тоглолтоор өндөрлөнө. "Узбекстан-2016" тивийн аварга шалгаруулах тэмцээний эрхийн төлөө өрсөлдөж байгаа зүүн бүсийн шийдвэрлэх сүүлийн хариуцлагатай тоглолтууд 17.00, 20.00 цагуудаас болно. 

Одоогоор хүснэгтийг БНХАУ 9 оноотой тэргүүлж эхэлсэн Тайвань, БНСУ 6, Монгол 3, ХонКонг 0 оноогоор жагсаж байна. Энэ удаагийн тэмцээнд оролцож буй ХонКонгийн баг дөрвөн тоглолт хийхдээ нэг ч хожил авч чадсангүй.

Манай шигшээ баг ХонКонгийг хожиж, БНСУ, БНХАУ-ын багуудад хожигдоод байна. Өнөөдөр Тайваны багтай сүүлийн шийдвэрлэх тоглолтоо хийнэ.

  • Монгол - ХонКонг 8:3
  • Монгол - БНСУ 3:7
  • Монгол - БНХАУ 1:4
  • Монгол - Тайвань

Хүснэгтийг БНХАУ тэргүүлж байна.

  • БНХАУ 9 оноо (3 тоглолт хийснээс 3 хожилтой)
  • Тайвань 6 оноо (2 тоглолт хийснээс 2 хожил, 1 хожигдолтой)
  • БНСУ 6 оноо (3 тоглолт хийснээс 2 хожил, 1 хожигдолтой)
  • Монгол 3 оноо (3 тоглолт хийснээс 1 хожил, 2 хожигдолтой)
  • ХонКонг 0 оноо (4 тоглолт хийснээс нэг ч хожил аваагүй)

Гэрэл зургийг: Монголын Хөлбөмбөгийн Холбоо

Ч.БОЛОР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна