Ахмад сагсчид өрсөлдөж байна

2015 оны 11 сарын 19

50 жилийн түүхтэй Монголын сагсан бөмбөгийн спорт хөгжлийн шатандаа явж байгаа билээ. Уг спортыг дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан ахмадууд аварга шалгаруулахаар өрсөлдөж байна. “Хобби-Алтан цагариг” клубээс санаачлан зохион байгуулж буй 27 дахь удаагийн ахмадын улсын аварга шалгаруулах тэмцээнд 40 орчим багийн 500 гаруй тамирчин оролцож байгаа юм. Уржигдар нээлтээ хийсэн тус тэмцээнд Монголын сагсан бөмбөгийн спортод нэгэн цаг үед нэрээ цуурайтуулж явсан олон улсын хэмжээний мастер Б.Түвшинбаяр, Б.Батзаяа, Д.Алтангэрэлгомбо, Г.Отгонбаяр тэргүүтэй үе үеийн алдартнууд өрсөлдөж байна. Долоон насны ангиллаар болж буй тус тэмцээний аваргууд маргааш тодорно.

Б.ЗУЛ

ЭХ СУРВАЛЖ: “ҮНДЭСНИЙ ШУУДАН” СОНИН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна