“Хаан гэр” дахин нээгдлээ

2015 оны 11 сарын 19

Өнгө загварын шилдэг шийдэл, өвөрмөц орчин, өөрсдийн дуртай амтат бүтээгдэхүүнээс сонголт хийж мэргэжлийн хүнээс зөвлөгөө авч, өөрийн нүдэн дээр хоолоо бэлдүүлж хийлгүүлнэ. Энэ бол Монгол дах анхны фринчайз Америк ресторан "BD's Mongolia Barbeque"юм. Та бидний хэзээний танил болсон грилл хоолыг таны сонголтоор л хийнэ гэдэг үнэхээр гайхалтай.

Хүмүүс ар араасаа цувран зогсоно. Монголын анхны франчайз рестораны грилл хоолны тогооч  хоолоо гриллдэх нь үйлчлүүлэгчдэд сонирхолтой бөгөөд үзүүштэй харагдана. Хоолоо бэлэн болохыг хүлээх зуураа “Номадс Хоспиталити ХХК”-ын Маркетингийн албаны дарга Б.Уранчимэг эгчтэй ярилцлаа. Тэрээр хэлэхдээ  "2015 оны хоёрдугаар сард “Номадс”-ын сүлжээ ресторануудын “Хаан гэр” ресторанд гал гарсан харамсалтай хэрэг болсон. Олон хүний орох дуртай, амтархан зоог барьдаг үйлчлүүлэгчдийн маань хувьд таагүй мэдээ байсан нь саяхан. Түүнээс хойш “Номадс”-ын хамт олон цаг алдалгүй дахин бүтээн байгуулалтаа хийж эхлэн үйлчлүүлэгчдэдээ шинээр үүд хаалгаа нээхээр зорин Есөн сарын дараа дахин үүд хаалгаа нээж байна" гэв.

Хүүхдийн урлан бүтээх төвийн замын эсрэг талд байрлах уг цогцолборт хүмүүс дан ганц хоол идээд гарахгүй. Өвлийн хүйтэнд нэг газраас нөгөөг хайж гүйх шаардлагагүй болжээ. Их хотын залуусын найз нөхөд хамт олноороо өнгө гэрлийн гайхалтай шийдэл, сэтгэлд хоногших хөгжмийн хэмнэлд бүжиглэж, дуулах газар ч бий.Уншигч та бүхэндээ эхнээс нь бүгдийг танилцуулъя.

Бидний хэлж заншсанаар “Хүүхдийн 100” дугаар дэлгүүрийн байрнаасаа нүүж, шинээр үйл ажиллагаагаа явуулж байгаа грилл хоолны "BD's Mongolia Barbeque" ресторанаар үйлчлүүлсэнээр" Ердөө 24,900 төгрөгөөр өөрийн хүссэн хэмжээгээр 20 төрлийн салат, 10 төрлийн мах, 20 төрлийн шинэ ногооноос сонголтоо хийж чадварлаг грилл тогооч нараар бэлтгүүлэн зооглох боломжтой.  Тэдний хамт олон хүссэнээрээ зоог барих агуулгын хүрээнд мах, ногооныхоо нэр төрлийг илүү олон сонголттой болгосноос гадна таны сонголтод стейк, шорлог зэрэг barbeque хоолыг ч санал болгосон юм.

Дашрамд дуулгахад, энэ сарын 22-ны өдөр хүртэл 50 хувийн хямдрал зарласан гэнэ.

Хамгийн их сэтгэл татаж, чихэнд сонсогдсон зүйл бол Австри технологиор исгэсэн 5 төрлийн "Салмброй" амьд шар айргаа үйлдвэрийн цоргоноос нь шууд уухыг онцолж байна.

Ямар ч савлагаа дамжлага орохгүйгээр шууд уух юм уу? гэсэнд “Мэдээж тэгэлгүй яах вэ? Бид монголчууддаа аль болох  шинийг хүргэх болно” гэв.

Нэмээд хэлэхэд хүүхэд байсан бол жаргах юм байна даа гэж инээх үйлчлүүлэгчдийн яриа сонсогдов. Энэ тухай менежерээс нь тодруулахад "Манайд амралтын өдөр болон бусад үед гэр бүлээрээ яваа хүмүүсийн хүүхдүүдэд зориулж хүүхдийн хоолны тусгай цэс, олон төрлийн амттан, тоглоомын булан бүхий аюулгүй, эрүүл, таатай орчныг бүрдүүлсэн байгаа юм" гэв.

Уужим саруул цэвэрхэн орчин нэг дор 150-200 хүнийг хүлээж авах хүчин чадалтайгаас гадна үйлчлүүлж буй хүмүүсийн ширээ хоорондох зай хол байрлалтай бөгөөд бусдад болоод өөрийн найз нөхдөдөө саад бололгүй зөрөх, соёлтой орчин бүрдсэн нь ороход л мэдрэгдэж байсан юм.

Түүнчлэн нийслэлчүүдийн хэзээний танил болсон "SALM PUB&BAR" 2 давхартаа нээгдсэн  нь аятайхан санагдлаа. Өнгө загварын содон шийдэл, 5 төрлийн "Салмброй" шар айргийг үйлдвэрийн цоргоноос ууж, төрөл бүрийн коктэйлүүд, олуулаа идэх австри маягийн тагалцаг, гахайн шарсан хавирга гээд олон төрлийн шинэ хоол цэсэнд нь багтжээ. Түүнчлэн дуугаралт сайтай техниктэй, сүүлийн үеийн шинэ дуунуудаар баяжуулсан караоке өрөөнүүдийг санал болгож байсан юм. Хоёр давхарт байрлах тус танхимд өнгө гэрлийн гайхалтай солонгорсон саруулхан талбайд хүссэнээрээ чөлөөтэй бүжиглэж болно. Тэнд үйлчлүүлэх залуу ёжтойгоор инээмсэглэж "За ёстой санамсаргүй юм шиг л санаатай мөргөхөөс өөр сонголтгүй" гэв.

Өвлийн хүйтэнд нэг газар орж хоол идээд, дараа нь тийшээ орж бүжиглэе, дуулъя гэдэг үг ард хоцорч бүгдийг нэг дор цогцлоосон “Хаан гэр” дахин нээгдэж та бүхнийг хүлээн авахад бэлэн болжээ. Удахгүй шинэ жил болж хамт олноороо хаана тэмдэглэхээ шийдээгүй бол "Хаан гэр"-ийн шинэхэн орчныг зориод үзээрэй. Манайх хоёр давхартаа 250-300 хүнийг хүлээж авах хүчин чадалтай гэж Б.Уранчимэг хэллээ.

Ж.ХАТАНБААТАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна