Сен-Дени-д тусгай ажиллагаа явагдлаа

2015 оны 11 сарын 19

Фото: Francois Mori / AP

 

Парисын дагуул Сен-Дени хотод явагдсан цагдаагийн тусгай ажиллагаа Парисын аллагад сэжиглэгдсэн хүмүүсийн нуугдаж байсан байрыг дайрч эзэлснээр дууслаа. Францын Дотоод хэргийн сайд Бернер Казнев энэ ажиллагаанд оролцсон 110 цагдаагийн ажилтнуудад талархал илэрхийлжээ.

 

Тусгай ажиллагаа нь арваннэгдүгээр сарын 18-ны өглөө орон нутгийн цагаар 04:30-д (УБ-ын цагаар 11:30-д) эхэлсэн. Буудалцаан, дэлбэрэлттэй явагдсан уг ажиллагааны явцад долоон хүнийг баривчилсаны дотор аллагыг зохион байгуулсан гэх Абдельхамид Абауд (Abdelhamid Abaaoud) байсангүй. The Washington Times сонин энэ ажиллагааг тэр этгээдийг баривчлахаар явуулсан гэжээ.

 

Парисын прокурорын мэдээний дагуу тэр байранд байсан амиа золиослогчийн бүстэй дайралтын үеэр өөрийгөө дэлбэлсэн байна. Өөр нэг сэжигтэн амь үрэгджээ. Энэ үеэр таван цагдаа шархадсан байна.

 

 

Парисын Сен-Дени дүүрэгт явагдсан ажиллагааны үеэр баривчлах гэсэн террористууд нийслэлийн  баруун хойд хэсгийн ажил хэргийн Дефанс төвд аллага хийх гэж байсан гэж Рейтерийн франц хувилбар мэдээлжээ.

 

Парисын террорыг зохион байгуулагч гэх Абдельхамид Абауд цагдаагийн ажиллагааны үеэр амиа хорлосон байж магадгүй гэж Энэтхэгт суугаа Францын Элчин сайд Франсуа Ришье  мэдэгджээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна