Герман, Голландын нөхөрсөг тоглолтыг цуцалжээ

2015 оны 11 сарын 19

Германы Ханновер хотод болох байсан Герман, Голландын хөлбөмбөгийн нөхөрсөг тоглолтыг цуцалжээ. Тэмцээн эхлэхээс хоёр цагийн өмнө Ханновер хотын төв цэнгэлдэх хүрээлэн рүү тэсрэх бөмбөг тээвэрлэсэн машин нэвтрэх гэж байсныг хамгаалалтын албаныхан саатуулсан байна. Тиймээс уг тоглолтыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан аж. Уг тоглолтыг Германы канцлер Ангела Меркель үзэхээр суудлаа захиалсан байжээ.

Б.ЗУЛ

ЭХ СУРВАЛЖ: “ҮНДЭСНИЙ ШУУДАН” сонин

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна