Террорын идэвхи 80 хувиар нэмэгджээ

2015 оны 11 сарын 19

“Исламын улс”-ын террористууд

 

Террорын идэвхи 2014 оны өмнөх жилтэй нь харьцуулахад 80 хувиар нэмэгдсэн нь сүүлийн 15 жилийн дотор хамгийн өндөр өсөлтийг харуулжээ. Эдийн засаг ба энх тайвны олон улсын хүрээлэнгийн нийтлүүлсэн “Терроризмын 2015 оны даяарчлалын чансаа” илтгэлд энэ тухай өгүүлсэн байна.

 

Судалгааны дагуу, өнгөрсөн онд террорт хэлмэгдэн нас барсан хүний тоо 32685 хүн болсон нь XXI зууны эхэн үеийнхээс ес дахин их болжээ. Энд АНУ-д хийгдсэн 2001 оны есдүгээр сарын 11 эмгэнэлийн хохирогчдыг хамруулаагүй гэнэ. Сүүлийн 15 жилийн терроруудын 0,5 хувь нь барууны орнуудад хийгджээ. 2006 оноос хойших статистикийн мэдээгээр 70 хувийн тохиолдолд террорын гүйцэтгэгч нь “ганц-алуурчин” байсан гэнэ.

 

Өнгөрсөн онд хамгийн олон хүнийг «Боко Харам» (6644) хэт даврагч бүлгийнхэн, «Исламын улс» (6073) бүлгийнхэн хөнөөсөн байна. Гэхдээ уг баримтад тэмдэглэхдээ, Сири, Иракийн нутагт дайтаж байгаа Ислам улсын террористууд хамгийн багадаа 20 мянган хүнийг хөнөөсөн хариуцлагыг хүлээх аж.

 

Хэт даврагчдын «Боко Харам» байгууллага нь Нигерийн нутагт үйл ажиллагаа явуулж байгаа ба 2015 оны гуравдугаар сард «Исламын улс»-тай нэгдсэнээ зарласан. «Исламын улс» террорист бүлэглэл нь Орос зэргийн олон оронд хориотой байгууллага юм.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна