Блаттерийн өргөдлийг FIFA хүлээн авсангүй

2015 оны 11 сарын 19

Йозеф Блаттер, Мишель Платини

Фото: imago sportfotodienst / Global Look

Олон улсын хөлбөмбөгийн холбоодын эвслийн (FIFA) Даван заалдах хороо, түр хугацаагаар үүрэгт ажлаас нь түтгэлзүүлсэн тус байгууллагын тэргүүний үүрэг гүйцэтгэгч Йозеф Блаттер ба Европын хөлбөмбөгийн холбоодын эвслийн (UEFA)  тэргүүн Мишель Платини хоёрын давж заалдсан өргөдлийг хүлээн авсангүй. Энэ тухай FIFA-гийн  хэвлэлийн албанаас мэдээлэв.

Тус байгууллагын Арбитражын танхим шийдвэрийг батлах эсвэл өөрчлөх эрхтэй. Мөн тэр хоёр хорооны шийдвэрийг Лозанна хотын Спортын арбитражын шүүхэд (CAS) давж заалдах эрхтэй байгаа.

Блаттер ба  Платини нарыг аравдугаар сарын 8-нд байгууллагын удирдах зөвлөл авлигын хэргийн улмаас 90 хоногийн хугацаанд үүрэгт ажлаас нь түтгэлзүүлсэн. Швейцарийн прокурор Блаттерт эрүүгийн хэрэг нээсний улмаас дээрх шийдвэр гарсан юм. Тухайлбал, FIFA-гийн тэргүүн Платинид  хууль бусаар хоёр сая швейцари франк төлсөн хэрэгт буруутгагдаж байна.

FIFA-гийн тэргүүний үүрэгт ажлыг Африкийн хөлбөмбөгийн холбоодын нэгдлийн тэргүүн, Камерун Исса Хаяту, UEFA-г Испани Анхель Мария Вильяр нар хийж байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна