“Хөгжлийн бэрхшээлтэй иргэний зөвлөл”-ийг байгууллаа

2015 оны 11 сарын 19

Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Зөвлөл байгуулах тухай” А/891 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал, орчин нөхцөлийг сайжруулах талаар төрөөс гаргасан хууль, тогтоомж, “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай” олон улсын конвенц, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар баримтлах бодлого, хөтөлбөр хэрэгжүүлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хяналт тавих үүрэг бүхий нийслэлийн “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний зөвлөл” - ийг байгууллаа.

Нийслэлийн нутгийн захиргааны 25, түүнээс дээш албан хаагчтай байгууллагууд Хөдөлмөрийн хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх заалтын дагуу ажил, албан тушаалын дөрөв, түүнээс дээш хувийн орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй буюу одой иргэнийг батлагдсан бүтэц орон тоондоо багтаан ажиллуулахыг даалгав.

“Хөгжлийн бэрхшээлтэй иргэний зөвлөл” байгуулан дүрмийг дүүргийнхээ онцлогт тохируулан боловсруулж тус зөвлөлөөр батлуулан, зөвлөлийн даргаар ажиллахыг дүүргүүдийн Засаг дарга нарт, нийслэлийн “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний зөвлөл”–ийн дүрэм, үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж тус зөвлөлөөр батлуулахыг нийслэлийн Нийгмийн халамж, үйлчилгээний газарт үүрэг болголоо.  

Захирамжийн биелэлтэд хяналт тавьж удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалайд даалгав.

ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛИЙН ЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна