ИУ-ын лидерийг таван сая ам.доллараар үнэлэв

2015 оны 11 сарын 19

 

АНУ-ын засгийн газраас “Исламын улс” зэвсэгт бүлэглэлийн лидер Абу-Мухаммед аль-Шималийн тухай мэдээллийг таван сая ам.доллараар худалдаж авах зар тараалаа. АНУ-ын төрийн департментаас мэдээлснээр Абу-Мухаммед аль-Шималийн хувийн болон байршлын үнэн зөв мэдээлэлд таван сая ам.доллар өгөх гэнэ. Абу-Мухаммед аль-Шимали нь Ойрх-Дорнод, Европ, Австрали улсаас дайчин элсүүлж, тэднийг Туркээр дамжин Сирид ирэхэд тусалдаг аж.

 

Үүний зэрэгцээ ОХУ-ын засгийн газраас Оросын 224 хүнтэй “Airbus-321” онгоцыг сөнөөсөн гэмт этгээдүүдийн мэдээлэлд 50 сая ам.долларын шан амлаад буй юм. Шарм эль-Шейхээс Санкт-Петербург буцаж явсан Оросын онгоц өнгөрсөн аравдугаар сарын 31-нд Синайн хойгт сүйрсэн юм. Нисэх онгоц агаарт дэлбэрсэн шалтгаан нь тэсрэх бөмбөг байсан бөгөөд халдлагыг “Исламын улс” бүлэглэл зохион байгуулснаа хүлээжээ.

 

Б.АНХТУЯА

 

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна