Видео: Кюүшюү башё ням гаригт өндөрлөнө

2015 оны 11 сарын 19

Мэргэжлийн сүмогийн 11 дүгээр сарын тэмцээн буюу Кюүшюү башё өндөрлөхөд дөрвөн өдрийн барилдаан үлдлээ. Фүкока хотын спорт цогцолборт болж буй башёг их аварга Хакүхо 11 даваатай ганцаараа тэргүүлсэн хэвээр яваа бол ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж 10 даваа, 1 унаатай нэхэж байна.

Монгол бөхчүүд:

  • Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 11-0
  • Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж 10-1
  • Ёкозүна Какүрюү М.Ананд 7-4
  • Озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 6-5
  • Маэгашира 1 Ичиножёо А.Ичинноров 5-6
  • Маэгашира 7 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 7-4
  • Маэгашира 9 Тамаваши Б.Мөнх-Оргил 4-7
  • Маэгашира 16 Асасекирюү Б.Дашням 2-9

Өнөөдрийн барилдааны оноолтыг хүргэе.

  • Ёкозүна Хакүхо/11-0/ - озэки Котошёогикү /7-4/
  • Ёкозүна Харүмафүжи /10-1/ - озэки Гоэйдо /6-5/   сэкиваки Точиоозан /5-5/
  • Ёкозүна Какүрюү /7-4/ - озэки Кисэносато /8-3/
  • Озэки Тэрүнофүжи /6-5/ - маэгашира-3 Тоёоношима /4-7/
  • Маэгашира-1 Ичиножёо /5-6/ - сэкивакэ Точиозан /5-6/

Өмнөх өдрүүдийн барилдааны бичлэгүүдийг хүргэж байна.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна