Өршөөлийн хуулиар Р.Гончигдорж албан бичиг хүргүүлжээ

2015 оны 11 сарын 19

УИХ-ын гишүүн Р.Гончигдорж Өршөөл үзүүлэх ажлыг зохион байгуулах комисст хүргүүлжээ. Тус албан бичигт Өршөөл үзүүлэх тухай хуулийн зарим зүйл, заалтыг зохицуулах асуудлыг дурдсан байна.

Тэрбээр “Үндсэн хууль, Эрүүгийн хууль, Өршөөлийн тухай хуулиудын дээр дурьдсан заалтууд болон 2015 оны наймдугаар сарын 11-нд хүчин төгөлдөр болж, 2015 оны наймдугаар сарын 17-ны өдөр хүртэл бүтнээрээ хүчин төгөлдөр байсан хуулиар тогтоогдсон эрх зүйн байдлыг хадгалах, дордуулахгүй байх, нэг хэрэгт дахин оноохгүй байх зарчмуудыг үндэс болгон өршөөлд хамрагдаж байсан 9 дүгээр зүйлийн 9.1.3-д нэмэгдсэн Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148 4 дэх хэсэг, 263 дугаар зүйл, 264 дүгээр зүйл 268 дугаар зүйл 270 дүгээр зүйл, 273 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг нэмэлт өөрчлөлтөөр өршөөлд хамруулахгүй гэснийг буцаан хэрэглэх боломжгүй бөгөөд эдгээр хүнийг дээр дурьдсан өршөөлд хамрагдахаар хуульчлагдсан 2015 оны наймдугаар сарын 21-нд албан ёсоор хэвлэгдсэн Өршөөлийн тухай хуулийг хэрэглэн 2015 оны 11 дүгээр сарын 2-нд нийтлэгдсэн Өршөөлийн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн 4 дүгээр зүйлийн 4.1 дахь хэсэг, 7 дугаар зүйлд хамруулан өршөөл үзүүлэх шийдвэрийг гаргах нь тодорхой байна гэж үзэж байгаагаа үүгээр илэрхийлж байна. Өршөөл үзүүлэх ажлыг зохион байгуулах ажлын хүрээнд шүүх шийдвэр гаргах учир энэхүү байр суурь маань шүүн таслах ажиллагаанд нөлөөлсөн гэх харилцаанд хамаарахгүй гэсэн итгэл үнэмшилтэй байгаагаа илэрхийлье" гэжээ.

Г.ТУУЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна