Марсын иргэн Монголд иржээ

2015 оны 11 сарын 19

Өчигдөр олон нийтийн сүлжээгээр нэгэн монгол залуугийн жүжигчин Мэтт Дэмонтэй Чингис Хаан Олон Улсын нисэх буудал дээр авахуулсан зургууд цацагдсан билээ. Түүний сууж явсан онгоц Бээжин хот руу нислэг үйлдэж байсан боловч, цаг агаарын байдлаас шалтгаалан Монголд түр саатсан гэх албан бус мэдээлэл байна. Үүнээс гадна түүнийг Шангри-Ла зочид буудалд харсан гэх хүмүүс ч байгаа юм байна. Тэгвэл “Movie Box” телевиз цахим хуудсаараа энэ мэдээллийг баталж, доорх зургуудыг нийтэлжээ. Түүний хамгийн сүүлд гол дүрд нь тоглосон “Марсын Иргэн” кино Монголын кино театруудаар гарсан билээ.

Г.СҮМБЭЭ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна