Sharp ажилчиддаа бүтээгдэхүүнээ “шахаж” байна

2015 оны 11 сарын 19

Японы электрон бараа үйлдвэрлэгч гигант Sharp компани санхүүгийн хувьд хүндхэн байдалд орсны улмаас нийт ажилчдынхаа 10 хувийг буюу 3500 ажилтныг цомхотгох болсон тухайгаа зарлаж байсан билээ.

Харин тус компани борлуулалт нь эрс буурч, алдагдалд ороод байгаа хүндхэн байдлаас гарахын тулд ажилчиддаа өөрийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авахыг санал болгож эхэлжээ.

Ингэснээр компанийн борлуулалтад бага ч болов эерэг үр дүн гарна хэмээн найдаж байгаа гэнэ. Хэрвээ санхүүгийн байдал нь дээрдвэл ажилчдаа цомхотгохгүйгээр хүнд үеэ даван туулах боломж бий хэмээн үзэж байгаа аж.

Т.МӨНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна