Apple Pay хүрээгээ тэллээ

2015 оны 11 сарын 19

Технологийн тэргүүлэгч компани Apple-ын шинэ  тооцооны систем болох Apple Pay зөвхөн АНУ, Англид ашиглагдаж байсан билээ. Харин өчигдрөөс үйлчилгээний хүрээгээ тэлж, Канад Австралид нэвтэрч эхэллээ.

Мөн David Jones, Myer, McDonald’s, K-Mart, Harvey Norman, Telstra, Coles, Woolworths, Target, Harris Farm, Starbucks, Officeworks, Hoyts, Zara, Bunnings болон Shell зэрэг томоохон компаниуд Apple Pay-г дэмжихээр болжээ.

Тиймээс тус компанийн шинэ тооцооны систем улам хүчирхэгжиж, дараа дараагийн удаад олон оронд үйлчилгээгээ нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа аж.

Т.МӨНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна