Хятад ирэх сард хиймэл дагуул хөөргөнө

2015 оны 11 сарын 19

Хятадын эрдэмтэд хар материйг судлах дөрвөн хиймэл дагуул бүтээснийхээ хамгийн эхнийхийг ирэх сарын дундуур хөөргөхөөр болсон тухай мэдээлжээ.

DAMPE /Dark Matter Particle Explorer/ нэртэй уг хиймэл дагуул нь сансарт их энергийн хэсгүүдийг ажиглах юм. “Хиймэл дагуул болон зөөгч пуужинг хөөргөхөд бэлэн болсон” гэж Хятадын Шинжлэх ухааны академи мэдэгджээ.

Хиймэл дагуулыг Хятадын баруун хойд нутгийн Ганьсу мужид оршдог Зюцюань сансрын буудлаас “Changzheng-2D” зөөгч пуужингийн тусламжтайгаар хөөргөх төлөвтэй байна.

Т.МӨНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна