Р.Надаль хагас шигшээд үлдлээ

2015 оны 11 сарын 19

Английн Лондон хотноо болж буй Мэргэжлийн теннисчдийн холбооны (ATP) нээлттэй тэмцээнд шилдэг найман теннисчин өрсөлдөж байгаа билээ.

Тэмцээний дөрөв дэх өдөр буюу өчигдөр Испанийн Рафаэль Надаль Их Британы Энди Маррейг 6:4, 6:1-ээр хожиж, хагас шигшээд шалгарлаа. Надаль эхний тоглолтод Швейцарийн Вавринкаг 6:3, 6:2-оор хожоод байсан юм. Одоо Энди Маррей, Стан Вавринка нарын тоглолтод хэн хожсон нь хагас шигшээд үлдэх билээ.

Харин нөгөө хэсгээс Швейцарийн Рожер Федерер хоёр хожилтой байгаа бол Сербийн Новак Жокович, Японы Кей Нишикори нар нэг хожилтой явна. Энэ хэсгийн гурав дахь тоглолт өнөөдөр болж, хагас шигшээд өрсөлдөх теннисчид тодорно.

Шилдгүүд оролцдог тус тэмцээнд Швейцарийн Рожер Федерер, Сербийн Новак Жокович нар нэг хэсэгт багтсан. Харин тэдний тоглолтод Рожер өрсөлдөгчөө 7:5, 6:2-оор хожсон билээ.

Ганцаарчилсан болон хосын төрөлд явагддаг ATP World Tour Finals тэмцээний аварга энэ сарын 22-ны өдөр тодорно.

Ч.БОЛОР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна