Улирлын нөлөөгүй Оросын ДНБ-ний өсөлт 0,1 хувиар өсчээ

2015 оны 11 сарын 19

Улирлын нөлөөнөөс цэвэрлэгдсэн Оросын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт аравдугаар сард 0,1 хувиар өссөн байна. Өсөлт хоёр дахь сардаа дараалан гарсан талаар Эдийн засгийн хөгжлийн сайд Алексей Улюкаев АРЕС-ийн дээд хэмжээний уулзалтад дээр Манила хотод мэдэгджээ. Аж үйлдвэрт зогсонги байдал үргэлжилж байна гэж тэр нэмэн өгүүлсэн байна.

“Манай мэдээгээр ДНБ аравдугаар сард улирлын нөлөөгүйгээр тооцвол 0,1 хувиар өслөө. Есдүгээр сард үзүүлэлт 0,3 хувьтай байлаа” гэж сайд хэлэв. “Байдал их зууранги байгаа, гэхдээ жилийн эцсийн дүнгээр ДНБ-ний уналт албан ёсны дүгнэлтээс (3,9 хувь) доогуур гарах магадлалтай” гэж тэр мэдэгдсэн байна.

Оросын аж үйлдвэрийн байдал нь одоо тэг орчим байгаа нь чанарын хувьд зогсонги гэсэн үг юм хэмээн сайд дүгнэв.

Өнгөрсөн мягмар гаригт Оросын статистикийн мэдээнд тус улсад аж үйлдвэрлэл аравдугаар сард 3,6 хувь, есдүгээр сард 3,7, наймдугаар сард 4,3 хувь, долдугаар сард 4,7 хувь, зургадугаар сард 4,8 хувь, тавдугаар сард 5,5 хувийн уналтыг үзүүлсэн гэжээ.

Ерөнхийдөө энэ жилийн эхний арван сард өмнөх оны мөн үеэс аж үйлдвэрлэл нь 3,3 хувиар унасан үзүүлэлт гарчээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна