Ж.Батзанданд өгсөн зөвлөгөө

2015 оны 11 сарын 19

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр ахмад гишүүдээ ад үзсэн Ж.Батзандан гишүүнд УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин зөвлөгөө өглөө. Тэрээр “Ж.Батзандаан, чамд хэлэх үг байна. Залуучуудын цаг ирсэн та нар авч явах ёстой, дэмжинэ. Гэхдээ Хөгжлийн бодлогын асуудлыг ярьж байснаа 1990 оноос хойш суусан хүмүүс зайл гээд ярьж байгаа чинь буруу. Д.Лүндээжанцан, Р.Гончигдорж, Д.Дэмбэрэл нарыг л хэлээд байна. Энэ гишүүд муу сайнаараа дуудуулж байгаад Үндсэн хуулийг хийчихсэн, 400-500-гаад хууль баталсан. Ахмадуудаасаа суралцаад буруу юм байгаа бол бурууг нь хэлээд, зөв дээрээ түшилцээд явах ёстой. Хамтарч байж л ажил хийнэ. Сонгууль дөхөхөөр чангаар ярьж УИХ-аа муулж, ахмадуудаа муулаад өөрийнхөө рейтингийг өсгөнө гэж байхгүй шүү” гэсэн зөвлөгөө өглөө.

Г.ХОРОЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна