С.Эрдэнэтэй холбогдох хэргийг шалгаж дуусжээ

2015 оны 11 сарын 19

С.Эрдэнэтэй холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаалтын ажил үргэлжилж байна.

“Эрдэнэс-Таван толгой” компанийн “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ компанийнхаа 200 гаруй ажилтны өмнөөс удаа дараа суулт зарлаж, сүүлдээ эсэргүүцлээ илэрхийлэн өөрийгөө шатаасан билээ. Харин Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсээс С.Эрдэнийг хохирогчоор дуудаж, энэ хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм.

Тэгвэл одоогоор гэрчийн мэдүүлэг, хэргийн газрын шалгалтын ажлыг явуулж дуусчээ. Харин дараагийн ээлжинд хохирогчийн гэмтлийн зэргийг тогтоохоос эхлээд процессын ажиллагаа хийгдэж байгаа гэх мэдээллийг өглөө.

Харин зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Эрдэнэс-Таван толгой” компанийн албан тушаалтнуудыг сэжигтнээр татсан гэж мэдээлж байсан. Тэгвэл цагдаагийн байгууллагаас энэ мэдээллийг үгүйсгэв. “Эрдэнэс-Таван толгой” компанийн албан тушаалтнуудыг сэжигтнээр татаж байцаасан зүйл байхгүй гэж мэдээллээ.

Б.ЗАЯА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна